Өчигдөр /2020.04.12/ Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж Улсын Онцгой комиссийн /2020.04.11/ өдөр хуралдаж гаргасан тодорхой шийдвэрүүдээс танилцууллаа. Тус шийвэрийн хүрээнд "Маскаа зүүцгээе" бүх нийтийн аяныг зохион байгуулах үүрэг чиглэлийн талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрээр: “Маскаа зүүцгээе” бүх нийтийн аяныг зохион байгуулах үүрэг, чиглэл өгсөн. Үүрэг чиглэлийн дагуу УОК-ын 9 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын дагуу “Маскаа зүүцгээе” аяныг /өнөөдрөөс буюу/ дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал улс орон даяар өрнүүлнэ. Тус аяныг аймаг, нийслэлийн засаг дарга нар удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Тус аянд ард иргэдийг идэвхтэй оролцохыг шуурхай штабаас уриалж байгааг хэллээ.
Хавар болж, цаг агаар дулаарснаас үүдэн амны хаалтгүй явах иргэд ихэссэн. Тиймээс иргэн бүр дор бүрнээ амны хаалтаа тогтмол зүүж, амны хаалтгүй яваа нэгэнд амны хаалтаа зүүхийг анхааруулж, хамтдаа covid-19 буюу коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлцгээе.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай