МОСКВА. /Риа Новости/. Өмнө нь “COVID-19” халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан Тува улсын 8 иргэн коронавирусний халдвар авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тухай тус улсын тэргүүн Шолбан Кара-оол мэдэгджээ. Эдгээр 8 оршин суугч бүгд Туваг зорин ирсэн Красноярскийн хязгаарын оршин суугчаас халдвар авсан байна.
Красноярскийн хязгаарын оршин суугч эрэгтэй 3 дугаар сарын сүүлчээр хөл хорио тогтоогоод байсан Москва хотоос Красноярскт ирж, тэндээсээ Тува улсын Ырбан сууриныг зорьжээ. Тахал судлаачдын баг Красноярскийн оршин суугчтай ойр хавьталтай байсан 67 хүнээс шинжилгээ авахад 8 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Халдвар авсан хүмүүсийн дунд насанд хүрсэн 4 хүн байсан бол үлдсэн нь 8 сараас 12 насны хүүхдүүд байжээ. Тэд бүгд вирус тээгчтэй хамт амьдарч байсан аж.
Одоогоор мэргэжилтнүүд вирус тээгчтэй ойр хавьталтай байсан 300 хүнийг олж тогтоогоод байгаа бөгөөд тэднээс шинжилгээ авсан байна. Новосибирийн “Вектор” лабораториос баталгаатай хариу хараахан аваагүй байгаа бөгөөд эдгээр халдварын тохиолдлууд нь урьдчилсан байдлаар тогтоогдсон болохыг Тува улсын Засгийн газрын хэвлэлийн алба цохон тэмдэглэжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай