БНХАУ-ын Хубэй мужийн захиргаа коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг гардан эмчилж байгаад халдвар авч амиа алдсан 14 эмчид баатар цол олгожээ. Нэхэн олгож байгаа тул цолны өмнө тодотгол оруулсан байна. Шагнуулсан эмч нарын дотор шинэ төрлийн коронавирусийн тархалт эхэлж байгаа талаар олон нийтэд анх зарласан Ли Вэньлян байгаа аж. Баатар цолоор шагнагдсан 14 эмчийн 10 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй. Хамгийн ахмад нь Ухань хотын Хуншань дүүргийн поликлиникийн эмч байсан 72 настай Ван Бин, хамгийн залуу нь мөн хотын Цзянся дүүргийн Ардын нэгдүгээр эмнэлгийн эмч Пэн Иньхуа байсан аж. Тэрээр удахгүй 29 нас хүрэх байжээ. Шагнал гардуулах зарлигт “Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт нь БНХАУ байгуулагдсан 1949 оноос хойш тохиосон хамгийн онцгой нөхцөл байдлын нэг байсан” хэмээн онцлон дурдсаныг “Синьхуа” агентлаг уламжилжээ. “Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид коронавирустэй тэргүүн эгнээнд, Ухань, Хубэйн төлөө “тулалдлаа”. Энэ тулаанд олон баатрууд төрж гарсан. Цол хүртсэн Ван Бин болон бусад 13 нь тэдний дундаас шилдэг нь байлаа” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Ли Вэньляний хэрэг Уханийн Төв эмнэлгийн нүдний тасгийн эмч Ли Вэньлян хотод нь үл мэдэгдэх шинэ өвчин дэгдэж байгааг олон нийтэд хүргэхээр анх оролдсон хүн юм. Тэрээр 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр We chat-аар энэ мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн юм. Гэтэл Ухань хотын цагдаагийн газар энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ли Вэньлянийг дуудан байцааж, дахиж ийм явдал гаргавал олон нийтэд ташаа мэдээлэл түгээж айдас хүйдэс төрүүлсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг нээнэ хэмээн сүрдүүлсэн байдаг.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна