News paparazzi : Гуанжоу хотод тусгаарлалтад байсан гадаадын иргэн сувилагчийн нүүрийг хазсан хэрэг гарчээ

Moderator
2020/04/02

Дөрөвдүгээр сарын 1-ний өглөө Гуанжоу хотын наймдугаар эмнэлэгт тусгаарлалтад байсан гадаадын иргэн сувилагчийн нүүр хазсан хэрэг гарчээ. Тус гадаадын иргэн нь 47 настай Нигери улсын иргэн юм байна. Сувилагч түүнээс шинжилгээний цус авах үед эсэргүүцэж сувилагчийн нүүрэн хэсэгт цохиж хазжээ.

Одоогоор тус иргэнд цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн ажиллаж байгаа тухай Байду сайтад мэдээлсэн байна. Гуанжоу хотын наймдугаар эмнэлгийн хэвлэл мэдээллийн хэлтсийн даргын хэлснээр

“Бид хийх ёстой зүйлээ л хийсэн. Халдвар авсан байх магадлалтай хяналтад байгаа иргэдэд заавал шинжилгээ хийх шаардлагатай шүү дээ. Гэмтэл авсан сувилагчийг сэтгэл зүйч болон бусад шаардлагатай зүйлсээр хангасан. Одоогоор түүний бие болон сэтгэл зүйн байдал тайван байна”

хэмээн БНХАУ-ын сайтуудад ярьжээ.Гуанжоу хотын цагдаагийн газар, болон тус хотын наймдугаар эмнэлгээс эмнэлгийн ажилчдын аюулгүй байдалд илүү анхааран ажиллана гэдгээ мэдэгджээ.