Уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн гурван компаний залуус нэгдэн ээлжийн цалин болох 100 сая төгрөгийг улсын онцгой комисст хандивласан юм.
Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч "Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч "Рэдпаф Монгол” ХХК, "Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус нэгдсэн байна.
Мөн "Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс 134 сая төгрөг хандивласныг тус компаний гүйцэтгэх захирал П.Ганхүү Монгол Улсын Шадар сайд болон ОБЕГ-ын тэргүүн дэд даргад хүлээлгэн өглөө.
Уурхайчин залуус "Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд талархаж буйгаа уурхайн 1300 метрийн гүнээс илэрхийлж байна. Та бүхний гаргасан шийдвэр бүхний хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байгаа алба хаагчдын цалинд бага ч болов нэмэр болоосой хэмээн уурхайн гүнээс, уурхайчдын сэтгэлээс энэхүү хандивыг өргөж байна” гэжээ.
Монгол улсын экспортын бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт ажиллаж буй уурхайчид халуун гараа сунгаж байгаа явдалд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай