Энэтхэг улсад нөхрөө эмчлүүлээд буцахдаа Турк улсаар дамжин Сэлэнгэ аймагт ирсэн эмэгтэйд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлажээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараас тодрууллаа. Тэрбээр “Мандал суманд нөхрөө үзүүлэхээр эмнэлэгт очсон эмэгтэйд цээжээр өвдөх шинж тэмдэг илэрсэн тул суманд нь тусгаарлаад байна. Аймгийн төвөөс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Мандал сум руу явсан. Эмч нарыг ирэхээр сэжигтэй тохиолдол гэж үзэх эсэх нь тодорхой болох юм. Мөн сорьц авч, ХӨСҮТ рүү явуулна. Энэ эмэгтэй Энэтхэгт нөхрөө эмчлүүлээд Туркээр дамжин гуравдугаар сарын 10-нд Улаанбаатарт ирсэн. Мандал суманд өнөөдөр нөхрөө үзүүлэхээр эмнэлэгт ирэхдээ халуурч, цээжээр өвдөж байна гэдгээ хэлсэн” гэлээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна