Европын зарим орнууд коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулж Хятадын илгээсэн эмнэлгийн хангамжийг стандартын шаардлагад нийцээгүй гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзжээ.
Тухайлбал, Испанийн засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн 60 мянган оношлуурыг чанарын шаардлага хангаагүй, зөв оношлох 30 хувийн магадлалтай хэмээн буцаажээ. Гүрж, Турк, Чех улсууд мөн адил оношлуурыг захиалсан байсан нь эргээд асуудал үүсгэсэн байна. Испани улсын хувьд Хятадаас 950 агааржуулагч, 5.5 сая оношлуур, 11 сая бээлий, 500 сая амны хаалт зэрэг нийт 467 сая ам.долларын бүтээгдэхүүн захиалаад байгаа аж.
Харин Нидерланд улс Хятадад үйлдвэрлэсэн 600 мянган амны хаалтыг захиалж, эрүүл мэндийн ажилтнууддаа тараажээ. Тус амны хаалт хүмүүст таарахгүй, шүүлтүүр нь ажиллахгүй байсан хэмээн албаны хүмүүс мэдээлсэн байна.
Хятадын засгийн газар бусад улсуудад Covid-19-ийн тархалттай тэмцэхэд нь тусалж оношлуур болон бусад эмнэлгийн хангамжийг илгээж байгаа. Гэсэн хэдий ч тус улсын хувийн компаниудаас захиалсан эмнэлгийн хангамж стандартад нийцээгүй гэх шүүмжлэлийг дагуулаад буй.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна