Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Давааням, хурандаа Ж.Төгс-Очир нар гуравдугаар сарын 18-ны өдөр бусадтай архидан согтуурч, нэгнээ гэмтээсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, цэргийн баяраар хурандаа Д.Давааням Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Г.Ганбаатарт агсам тавьж, толгойн тус газарт нь архины шилээр цохиж буй бичлэг олон нийтэд ил болсон. Тагнуулын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтны мэдээлснээр, дээрх хэрэгтэй холбогдуулан тус байгууллага дотоод шалгалт хийж байгаа аж. Хурандаа нарт холбогдох хэрэг эцэслэн шийдэгдээгүй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд дотоод шалгалтын дараа хурандаа нарыг ажлаас нь чөлөөлөх, сахилгын шийтгэл оноох, эсвэл албан тушаал буурах эсэх асуудлыг шийдэх юм байна. Хохирогчийн хувьд хэрэг гарсны дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмнэлгийн тусламж авчээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай