БНСУ-д Коронавирусээс гадна бас нэг хэрэг шуугиан тарьж байна. Өөрийгөө Доктор гэж нэрлэсэн энэ залуу 26 настай, 2018 оноос телеграм гэх платформд 8-10 өрөө нээн тус бүрд нь нэр өгч ажиллуулж байсан. Эдгээр өрөөнүүдэд 20-30 насны эрчүүд join хийж ордог ба 260.000 гишүүнтэй. Орохдоо 200.000-1.500.000 вон хураамж өгдөг, өрөөнүүд тус бүртээ нэртэй. Жишээ нь : "хүчиндүүлж буй охид” "нүцгэн зураг” гэх мэт.
Хохирогчид 9-30 насны 75 эмэгтэй байсан ба өөрсдийн нүцгэн зургаа сошиал сүлжээнд оруулдаг охидыг онилон цагдаагийн нэр барин ар гэрийхэнд нь хэлнэ хэмээн сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг байжээ. Мөн мөнгө хэрэгтэй байгаа охидод өндөр цалинтай цагийн ажил амлаж ажлаа хийлгэсний дараагаар цалинг нь өгөх нэрээр гэрийнх нь гадна дуудаж хүчиндэж, бичлэгээ байршуулдаг байжээ. 1.500.000вонын хамгийн үнэтэй өрөөнд нь 6000 оочим гишүүд байсан ба насанд хүрээгүй охидыг биеийг нь үнэлүүлж түүнийгээ лайв хийдэг байж. Энэ мэт гэмт хэргүүд гарах нь ихэсч байгаа тул охиддоо анхаарал сайн тавиарай ээж аавууд минь. Энэ залуу мөнгө сайн олдог учраас ийм ажил хийдэг байсан гэж мэдүүлсэн ба үүнийхээ хажуугаар сайн дурын ажил хийдэг нийгмийн идэвх өндөр залуу байж . Хүн гаднаасаа ямар ч харагдаж байж болно. Ажлынх нь хамт олон ийм жигшүүрт хэрэг хийдэг гэж гадарлаачгүй байж . Үр хүүхдүүдээ сайн анхаарцгаая ...
Монголд ч бас хүчингийн хэргийн гэмт хэрэгтнүүдийн царай төрхийг ил гаргадаг болмоор ‼️
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай