МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны Тэнхимийн "Хакум" клубийн залуус хамтран "COVID-19"-ийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэх "Тунхаг.мн” веб сайтыг бүтээжээ.
Тэд өгөгдлөө ДЭМБ болон Эрүүл мэндийн яамны баталгаат эх сурвалжаас, мэдээллээ томоохон мэдээллийн сайтуудаас аван цаг тухай бүрд нь мэдээлэх юм байна.
"Хакум" клубийн 8 гишүүн "Тунхаг” төслийг хоёр долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаа ба анхны хувилбараа гуравдугаар сарын 23-ны өдөр амжилттай туршсан. Тэгвэл тус веб нь коронавирусын тархалтыг газар зүйн байршлаар харуулах дэлхийн газрын зураг, график болон дотоодын томоохон мэдээний сайтуудын контентуудыг түргэн хугацаанд хүлээн авч хэрэглэгчдэд хүргэх юм. Төслийн цаашдын зорилго нь нийгэм, улс орны өдөр тутмын амьдралд тулгамдаж буй бүх л төрлийн асуудлыг технологийн шийдлээр хэрэглэгчдэд түргэн шуурхай, амар хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх аж.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай