Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монголд орогносон 800 хятадыг илрүүлж, өндөр хүчин чадалтай компьютер, гар утас, үндэсний үүрэн телефоны операторын 10 мянган дугаар зэргийг хурааж, нутаг буцаасан дуулиан гарч байв. Тэднийг онлайн мөрийтэй тоглоом эрхэлж, бусдаас их хэмжээний мөнгө залилсан, гэхдээ хохирогч нь монголчууд биш учраас хуулийн хариуцлага хүлээлгэхгүй улсад нь тушаасан гэдэг мэдээллээр энэ хачирхалтай шинэ үзэгдэл намжсан билээ. Тэгвэл үүнтэй ижил цахим мөрийтэй тоглоом эрхэлдэг монгол иргэдийг тодорхой хугацаанд ажиглаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсны дүнд залилангийн гэмт хэргийн шинжтэйг тогтоож, баривчиллаа. "Ханан зууч” ХХК-ийг хамтран эзэмшигч Э.Баянхүү, Ж.Төгсжаргал нар 2017 онд интернэтийн худалдаа, компьютерийн үйлчилгээний эрх бүхий MK Soft ХХК-иа байгуулж, гаднын серверт түшиглэсэн апп, вебсайт хөгжүүлэн монголчуудыг онлайн покер буюу цахим мөрийтэй тоглоомтой танилцуулж байв. Хоёр жилийн хугацаанд иргэдээс нийт 10 гаруй тэрбум төгрөг компанийн болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авсан нь тогтоогдсон байна. Бага мөнгөөр тоглож эхлэгсдийг донтуулан, өндөр дүнтэй тоглолт өрнөж эхлэхэд хаягийг нь блоклох, хөзрийг нь харж луйвардах зэргээр хохироодог байна. Сэжигтнүүд 2020 оны нэгдүгээр сард "Цахим покер сонирхогчдын холбоо” хэмээх нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулж, үйл ажиллагаагаа албажуулж эхлээд байв. Харамсалтай нь, улсын бүтгэлээс хууль ёсны гэрчилгээгээ гардсан ч хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хийсээр байжээ. Энэ хэрэгт холбогдуулан дээрх этгээдүүдийн харилцагчдыг шалгаж байгаа бөгөөд "Цахим покер сонирхогчдын холбоо”-ны хамтран эзэмшигч С.Батзоригийг мөн шалгах болсон аж. Тэд луйвардсан мөнгөө "Ханан зууч” ХХК-ийн дансаар угааж, 300 гаруй сая төгрөгийн тансаг зэрэглэлийн зургаан орон сууц, Toyota Land cruiser, Lexus маркын автомашин тавыг худалдан авсан аж. "Ханан зууч” ХХК нь гадаад худалдаа, автомашин борлуулалт, барилгын засвар, бизнес зөвлөгөөний чиглэлээр үйл ажиллагааны зөвшөөрлөө авчээ. Гэтэл энэ оны эхнээс цахимаар мөрийтэй тоглож, их хэмжээний мөнгөө алдсан гэх гомдол цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа иржээ. Монголд онлайн покер тоглуулдаг 20 гаруй вебсайт, апп ажиллаж байна. Коронавирусийн халдвараас үүдсэн хөл хорионы үед хэрэглэгчдийн тоо эрс өссөн бөгөөд ихэнх нь 18-45 насныхан ажээ. Мөн онлайн покер платформ хийж зардаг этгээдүүдийг ч хамруулан шалгаж байна. Хэрэглэгчгүй шинэ платформын үнэ 1.5 сая төгрөг ба сарын 400 мянгаар түрээсэлдэг үйлчилгээ хүртэл бий болжээ. Өнөөдөр Монголд мөрийтэй тоглоом хориотой бөгөөд цахим орчинд тоглох үзэгдлийг зохицуулсан хууль байхгүй. Одоо мөрдөгдөж буй Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журамд орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулах, мөрийтэй болон терроризм, аллага, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан тоглоом тоглуулах, бичиг баримт, эд зүйл барьцаалан иргэдэд үйлчлэх зэргийг хориглодог.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна