Шинэ төрлийн коронавирусийн тархалтын анхны голомт болох БНХАУ-ын Хубэй мужид хөл хориог өнөөдөр цуцлаж байгаа гэж Бээжингийн эрх баригчид мэдээллэсэн байна Нэгдүгээр сараас хойш хөл хорио тогтоогоод байсан тус мужид өнгөрсөн долоо хоногт "COVID-19” халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж.
Мөн тус мужийн төв Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс цуцлахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр иргэд тус мужаас чөлөөтэй гарч явах, мөн мужийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болж байгаа юм.
Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын 395 мянган тохиолдол, 17 мянга гаруй хүн нас баралт бүртгэгдсэн байна.
Олон улсад цар тахал улам бүр эрчимжиж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна. Халдварын тохиолдол хоёр сарын хугацаанд 100 мянга давсан бол түүнээс хойш хоёр долоо хоногт энэ тоо 200 мянгад хүрлээ. Улмаар сүүлийн дөрөв хоногт энэ тоо 300 мянгад хүрсэн гэж тодотгосон байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвар одоогоор дэлхийн 196 улсад тархаад байгаа юм.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна