УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Үндэсний аудитын газар нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө хэрэгжих боломжгүй, улс орны эдийн засгийн хүчин чадлаас давсан зүйл оруулсан эсэхийг нь хаянаад засах боломж олгодог юм.
Нам, эвслүүд сүүлийн өдрүүдэд цахимаар хуралдаж мөрийн хөтөлбөрөө баталсаар байна. Тухайлбал, МАН яг одоо Бага хурлаа цахимаар хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа юм. Тус нам мөрийн хөтөлбөртөө тогтмол орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилт дэвшүүлжээ. Тодруулбал, нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн байранд орох ёстой гэж үзсэн байна. Залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орж байгаа тохиолдолд цемент, арматурын татварыг тэглэж үнийг нь бууруулахаар төлөвлөжээ. Энэхүү зорилтыг нь Төрийн орон сууцны корпораци хэрэгжүүлэх юм байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай