БНХАУ-аас 105 иргэнийг Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллуулахаар энэ ням гарагт авчирахаар болсон гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.
Эдгээр иргэдийг Төв аймагт тусгаарлаж, 14 хоногийн дараа шинжилгээний хариуг үндэслэн ажилд гаргах юм байна. Гэвч коронавирусийн цар тахал дэлхий нийтийг түгшээсэн энэ үед вирусийн голомт болсон БНХАУ-аас 105 иргэнийг оруулж ирнэ гэдэг хэр зохистой шийдвэр вэ?
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Улаанбаатар-Дархан чиглэлийн замын асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Энэ жил гаднаас 6000 гаруй хүн ажиллахаар ирэхээр байгаа бөгөөд онцгой шаардлагагүй гэж үзсэн. Харин онцгой шаардлагатай, хугацаатай, гэрээтэй ажлууд дээр гаднаас ажиллах хүч авахаар болж байна. Ялангуяа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд бүтэн сайн өдөр чартераар татаж авна. БНХАУ-д байхдаа шинэ коронавирусийн шинжилгээгээ өгч, визээ авна. Монголд ирээд хөдөлмөрлөх эрхээ авна. Онгоцноос буумагц тусгай машинаар хамгаалалтад авч Төв аймагт тусгаарлана. 14 хоногийн хугацаанд бүх бичиг баримтыг нь бүрдүүлж, шинжилгээний хариуг маш сайн харж байж ажилд нь оруулна гэж тооцож байна” гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай