Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хандивыг хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх нэгдсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 10 постод 180 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Алба хаагчдад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн амны хаалт, ариутгалын бодис, дархлаа дэмжих бүтээгдэхүүн болоод хоол хүнсийг хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газраас "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн байгууллагын алба хаагчид 24 цагаар хяналтын постуудад 36 дахь өдрөө үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай