Covid19 цар тахлаас урьдчилан сэргийлж, улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулахыг уриалсан ААН байгууллага, хувь хүмүүс хандив тусламжийн гараа сунгасаар байна. Хувь хүн, албан байгууллагуудаас ирүүлж байгаа хандив тусламжийн зарцуулалтыг нээлттэй ил тод зарлахаа шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдээд байгаа юм.
Төмөр замын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг "Талын хишиг Майнинг" компани нийгмийн хариуцлагын хүрээнд 80 сая төгрөгийг УОК-д хандивлажээ. Хандивыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар хүлээн авч, "Талын хишиг Майнинг" компанийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд “Хандив нэг талаас материаллаг зүйл боловч, түүнээс илүү сэтгэлийн дэмжлэг чухал. Төр засаг, УОК-оос хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн хамтын хүч, дэмжлэгээр өнөөдрийг хүртэл коронавируст халдварын эрсдэл Монгол Улсад бага байна. Гэвч коронавируст халдварын онош тогтоогдсон тохиолдол бүртгэгдээд байна. Тиймээс энэ цаг үе биднээс урьд урьдынхаас илүү дэг журамтай, ухамсар хариуцлагатай, эв нэгдэлтэй байхыг шаардаж байна. Бид энэ хүнд хэцүү цаг үеийг даваад гарна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэж хандив өргөсөн байгууллагуудад ажлын өндөр амжилт хүсэн талархал илэрхийллээ.
"Талын хишиг Майнинг" компани нь өмнө Ухань хотод зориулсан хандивыг БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэн өгч байсан юм.


Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна