Дэлхий даяар нэг өдрийн дотор 20'501 хүн шинээр халдвар авч нийт халдвар авагсдын тоо 218'732 боллоо. Мөн нэг өдрийн дотор дэлхийд 965 хүн нас барсны 475 нь Италид байв. Энэ нь Италид нэг өдрийн дотор хүн нас барсан хамгийн их тоо бөгөөд дэлхий даяарх нас барагсдын тоо 8943 боллоо.
Мөн Испанид 105, Иранд 147, Францад 89, АНУ-д 41, Британид 33, Нидерландад 15, Индонезид 12 хүн дахин нас баржээ. Харин шинээр Синт Маартен, Монсерат, Жибути, Замби, Шинэ Каледони, Бермуда, Маврики, Киргизстан зэрэг улс оронд халдварын анхны тохиолдол илэрч, Куба, Бангладеш, Ямайк, Буркина Фасо, Молдав, Коста Рика, Пакистан зэрэг оронд нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ.
БНХАУ-д нэг өдөрт халдвар шинээр илрээгүй ба нэг ч хүн нас бараагүй байна. Одоогоор тус улсад 69614 хүнийг эдгээснээр 8043 хүн халдвартай байна. Харин дэлхий даяар хамгийн их хүн халдвартай байгаа улс нь Итали юм. Италид 28710, Испанид 13050, Германд 12194, Иранд 10516 хүн халдвартай хэвээр байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай