Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: 24 цагийн дотор дэлхийн 14 улсад COVID-19 вирус шинээр бүртгэгдсэн байна.
АНУ, Норвеги, Дани, Испани, Итали зэрэг улс орнуудад халдвар улам бүр голомтлон тархаж байна.
Өчигдөр орой 20:00 цагийн үед Монгол Улсад гурван тохиолдол нэмэгдэж бүртгэгдлээ. Халдвар авсан гурван иргэний хоёр нь Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр, нэг нь Берлин-Улаанбаатарын нислэгээр ирсэн.
Одоогоор бүх хавьтлуудыг хяналтад авч, шаардлагатай эмчилгээг хийж байна.
Тэдгээр хүмүүс УОК-ийн шийдвэрээр хүрээнд эх орондоо ирсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Мөн тэд гадаад улсад эмчилгээ хийлгэж байсан, хөгшин, эрсдэлт бүлгийн хүмүүс байсан учир Засгийн газар иргэдээ эх оронд нь авчрах шийдвэр гаргасан юм.
Монгол руу тээвэрлэх явцад албаныхан тэдэнд хоорондоо ярихгүй байх, амны хаалтаа зүүх шаардлага тавьж ажилласан. Тиймээс тэдгээр хүмүүс нийт хүн амд үзүүлэх эрсдэл бага учир иргэд сандрах хэрэггүй.
Халдвартай хоёр иргэн БНСУ-д эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байсан. Иймд иргэдийг аль болох эмнэлгээр явахгүй байхыг анхааруулж байна. Харин оронд нь утсаар зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Иргэд гараа сайтар савандаж угаах, амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар явахгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй. Мөн 3, 4-р сард монгол хүний хамгийн их дархлаа сулардаг үе учир иргэд та бүхэн дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглээрэй хэмээн зөвлөж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай