ПАРИС. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ гуравдугаар сарын 17-ноос эхлэн хилээ хаахаар болсон тухай Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
"Мягмар гаргийн үдээс хойш ЕХ, Шенгений бүсийн хил 30 хоног хаагдана. ЕХ-ны гишүүн бус ба гишүүн орнуудын хооронд зорчих хөдөлгөөнийг энэ хугацаанд түр хааж байна. Европын удирдагчид энэхүү шийдвэрийг даваа гаргийн өглөө гаргалаа" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
"Коронавирусний аюул занал бодитоор нүүрлэсэн” гэдгийг Францын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. "Бид дайны байдалд байна. Бидний дайсан нүдэнд харагдахгүй боловч давшиж байна” гэж Макрон хэлсэн байна. "Тайван байж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг би та бүхнээс дахин хүсч байна” гэж тэрбээр ард түмэндээ хандан хэллээ.
Тэрбээр мөн гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Франц даяар хүмүүсийн хөдөлгөөнийг 15 хоног хязгаарласныг мэдэгдсэн байна. Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарах, олон нийтийн цугларалт, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Хоригийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх аж.
Коронавирусний тархалтыг хумах зорилгоор авсан энэхүү арга хэмжээг иргэд дагаж мөрдөж байгаа эсэхийг 100 мянга гаруй цагдаа хянана гэж Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер Парист болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Өмнө нь ийм арга хэмжээг коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа Итали, Испани улсууд авсан билээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна