МЭДЭГДЭЛ Коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд Эрүүл мэндийн салбар бүтэн 3 сар гаруй хугацаанд унтаж амрахыг умартан ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд коронавирус илрүүлэх оношлуурыг үйлдвэрлэсэн өдрөөс хойш гуравхан хоногийн дотор гаднаас авчирч 500 гаруй сэжигтэй тохиолдлыг шинжилж, 1200 гаруй хүнийг ажиглалтад авч, онош үгүйсгэн ажиллаж байна. Коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэнийг илрүүлэн эмчлэхийн зэрэгцээ ойрын хавьтлын хүмүүсийг цагдаа, хүчний байгууллагатай хамтран илрүүлж, шинжилгээнд бүрэн хамрууллаа. Ингэхэд ойрын хавьтлын 171, түүнд үйлчилсэн 36, нийт 207 хүний шинжилгээний хариу сөрөг гарч вирус илрээгүй сайхан мэдээтэй байна. Харамсалтай нь сүүлийн үeд коронавирустэй гадны иргэнийг эрүүл мэндийн салбар хилээр нэвтрүүлсэн тухай ташаа мэдээлэл түгээгээд зогсохгүй түүнтэй 2 дугаар хавьталд орсон гэх хурган дарга хөл хорионоос оргосонд бас л салбар буруутай мэтээр бичих боллоо. Хилээр нэвтрэгсдийг хянах, хорионоос оргогсдыг манах үүрэг эрүүл мэндийн салбарт байхгүй. Иймд аюулт өвчнөөс хүн ардаа хамгаалахын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн урам зоригийг энэ мэт худал хуурмаг мэдээлэл, гүтгэлэг, доромжлолоор мохоохгүй байхыг хүсьe! МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай