NBA албан ёсоор завсарлалаа.

Moderator
2020/03/12

Юта Жазз, Оклахома Сити Тандер багуудын тоглолт албан ёсоор цуцлагдсан. Тоглолт цуцлагдсан шалтгаан нь Юта Жазз, багийн Рүди Гобер болон Эмануэл Мудеай нарын биеийн байдал муутай холбоотой байж. Руди Гобер болон Эмануэл Мудеай нарын шинжилгээний хариу Эерэг буюу Короно вирустэй гэж гарснаар АНУ-ийн NBA-ийн энэ улирлын тоглолт албан ёсоор түр зогслоо. Түүнчлэн Австралид яваа жүжигчин Том Хэнкс Короно вирус туссан тогтоогдлоо. Италид Ювентус клубын үндсэн багийн тоглогчоос Короно вирус илэрсэн цаашид баг, лигийн тоглолтууд яах нь эргэлзээтэй байна.