Улсын Онцгой комиссын өчигдрийн /2020.03.08/ хуралдаанаар гарсан шийдвэрүүд
1. БНСУ, Япон, ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд хотын нислэгүүдийг зогсоосон хугацааг 03-р сарын 28 хүртэл үргэлжлүүлэн сунгалаа.
2. Халдварын тархалт огцом нэмэгдэж буй Европын орнуудаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг зогсоох, виз олголтыг хязгаарлалаа. Covid 19 халдварт өвчин өнөөдрийн байдлаар /2020.03.08/ европын 41 улсад халдвар тархаад байна.
3. Өнөөдрөөс /2020.03.09/ нөөцийн махыг худалдаанд гаргана. Мөн хувийн хэвшлүүдийн бэлдсэн 10 мянган тн махыг дотооддоо нийлүүлнэ. Үүний үр дүнд махны үнэ хямд болох нөхцөл бүрдэж байгааг албаныхан хэлж байна. /Өдөрт 100 тн махыг 279 цэгээр нийлүүлнэ. Улаанбаатарын хүн амын махны хэрэглээ өдөрт 120 тн байдаг. Үүгээр тооцоолбол 4 сарын турш буюу ирэх 7-сард шинэ мах гартал нөөцийн махны тогтвортой нийлүүлэлтийг хангаж чадахыг хэлж байна/
Манай улсын гурилын нөөц мөн 80 хувийг хангах тул 20 хувийг нь импортлохоор болсон. Тодруулбал, 246 мянган тонн будааг нөөцөлсөн нь манай улсын гурилны хангамжийн 80 хувийг хангах тул бүтэн жилийн хэрэгцээний гурил үйлдвэрлэх нөөц байгааг УОК-ын хурлаар Ч.Улаан сайд мэдээллээ.
4. Стратегийн гол хүнсний бүтээгдэхүүнийг албан татваргүй, НӨАТ-гүйгээр импортолно.
5. Мөн иргэдийг тусгаарлах журам боловсруулах үүргийг Эрүүл мэндийн яаманд УОК-ын дарга Ө.Энхтүвшин өгөөд байна. / Манай улс 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш улсын хэмжээнд 901 хүнийг ажиглалтад авч 262 сэжигтэй хүнээс шинжилгээ авч, хариунууд бүгд сөрөг гарсан байна. Харин өнөөдрийн байдлаар /2020.03.08/ сэжигтэй гурван тохиолдлыг тусгаарлан шинжилгээ авч буй бөгөөд 498 хүнийг ажиглалтад байлгаж байна/
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол улсын иргэд онцын шаардлагагүй бол аль ч улс оронд зорчихгүй байхыг иргэддээ уриаллаа.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна