Иргэд аж, ахуйн нэгж, албан байгууллагууд дэлхий нийтэд хурдацтай тархаад байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд нэмэр тус болох хандивын аянд тусламжийн гараа сунгаснаар, өнөөдрийн байдлаар Онцгой комиссын хандивын санд 1 тэрбум төгрөг цуглараад байна. Ард түмэн, албан байгууллагын эх орноо гэсэн сайхан сэтгэлээр цугласан уг мөнгийг ажилчид, алба хаагчдын тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, шаардлагатай бүтээгдэхүүн авах төдийгүй илүү, 24 цагаар эх орныхоо төлөө цаг наргүй зүтгэж байгаа алба хаагчдын илүү цагийн хөлс болгон зарцуулахаар төлөвлөөд байгааг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян мэдээллээ.
Олон оронд халдвар бүртгэгдээд байгаа covid 19 халдварт өвчнөөс манай улс урьдчилан сэргийлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Энэхүү хорио цээрийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мөнгөн тусламж төдийгүй мөнгөн бус тусламжууд болох ахуйн хэрэглэл, бараа бүтээгдэхүүний хандивууд үргэлжилсээр байгаа билээ. Хүүхдүүд, ахмад настнууд төдийгүй урлаг соёлынхноос хүртэл ард түмэндээ зориулан сайн үйлсийн онлайн тоглолтыг үзэгч сонсогчдоо хүргэж олон сая төгрөгийн хандивыг эх орныхоо ажлын их үйлсд хувь нэмэр оруулаад байгаа билээ.
ИРГЭН ТА Ч МӨН АДИЛ ХАНДИВ ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙВАЛ "ТӨРИЙН САНГИЙН" 100900031405 тоот дансанд хүлээн авагчийн нэрийг Онцгой байдлын ерөнхий газар хэмээн бичин хандиваа өгөх боломжтой.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна