БНСУ-д Шинчонжи буюу "Шинэ тэнгэр шинэ газар" гэх гаж урсгалын цуглаанд хамрагддаг эмэгтэй коронавирусын халдварыг олонд хүнд тараасан тухай мэдээллийн улмаас шашны урсгал чиглэл харгалзахгүйгээр нийтэд нь буруутгах хандлага гарч байгаа юм. Гэтэл гаж урсгалыг таних энгийн алхам нь библийг өөрсдийн хүсэл сонирхлын дагуу мушгин гуйвуулж, өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд буруугаар тайлбарладаг мөн гэр бүл нийгмийн харилцаанд сөрөг үр дагаварыг авчирдаг зэргээр нь таних боломжтой гэж шашин судлаачид хэлж байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь гаж урсгалынхан ихэнх иргэдийн нэг л Есүсийнхэн гэж ойлгодог зөв урсгал чиглэлийн цуглаанууд руу халдах, итгэгчдийг нь татаж авах ажиллагааг зохион байгуулдаг байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий нийт гаж урсгал хэмээн хүлээн зөвшөөрсөн хэд хэдэн урсгал чиглэлийн сүмүүд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Еховагийн гэрчүүд. Энэ цуглаан нь гэр хорооллын гал командын ойролцоо 1 давхар цагаан байшинд байрлаж байна. Еховагийн гэрчүүд гэдэг энэхүү гаж урсгалыг нийгмийн дэг журам, аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн шалтгаанаар ОХУ-д хориглосон байдаг. Еховагийн гэрчүүд урсгалынхан сүмийнхээ гишүүдийн хувийн амьдрал, боловсрол, ажил зэргийг бүрэн хяналтандаа авсан байдаг хэмээн ОХУ-ын зарим хэвлэлүүд дээр бичжээ.
Дараагийнх нь "Бурханы сүм" буюу ээж бурхан гэгдэх гаж урсгал. Ан Сан Хун нэртэй Солонгос эр 1964 онд байгуулан улмаар нэгэн Солонгос эмэгтэйг бурхан гэж зарлажээ.Энэ урсгал нь нэлээд ноцтой гаж урсгал гэж тооцогддог. Сургаар сонсоход "Маргад" сургуулийн тэр хавьд байдаг гэсэн мэдээлэл байна. Харин гаднаа ямар ч хаяггүй бөгөөд зарим нэг иргэд хөл хорио тогтоохоос өмнө худалдааны гудамжинд зогсоод хүмүүст материал тарааж ухуулга хийдэг байсан гэсэн мэдээллийг өгч байна.
Дараагийнх нь Мормоны сүм. Бүх аймгуудад баригдсан ижил төрлийн барилга "ихэр 2 загал" гэж монголчууд нэрлэсэн хосоороо явдаг залуучуудаар нь мэднэ. Энэ сүм нь гэр хороолол руу өгсдөг зам буюу хүүхдийн ордны дэргэд байрладаг. Мормончууд моногами буюу олон эхнэртэй байх ёсыг дагадаг бөгөөд эл асуудлаараа үндэслэгч Иосеф Смит шоронд хоригдож байсан түүх байдаг. АНУ-д одоо ч дуулиан шуугиан нь намжаагүй байгаа мормоны сүмийн удирдагч Warren Jeff 78 эхнэртэй бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан гэсэн баримт ч бий.
БНСУ-ын иргэн Пак Үг Сү-гийн авралын урсгал гэх сүм. Тэд бас Христийн сайн мэдээ гэх нэрээр ч байдаг байж болох юм. Солонгост энэ урсгалыг гаж урсгал хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг байна.Орхон аймагт бараан захын ард "Ачит" төвийн арын хаалгаар ордог хэсэгт үйл ажиллагаа явуулдаг байна.
Шинчонжи буюу "Шинэ тэнгэр шинэ газар" гэсэн гаж урсгал нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл одоохондоо байхгүй байна. Харин Улаанбаатар хотод 2 том салбар байдаг юм байна.
Тэд шинчонжи буюу шинэ тэнгэр шинэ газар гэх нэрээрээ хэзээ ч зөвшөөрөл авдаггүй бөгөөд сүмийнхээ гишүүдийг маш чанга хараа хяналтан дор байлгадаг гэж байна. Монголд зөв урсгалын сүмүүдийг нэгтгэсэн Эвангелийн эвсэл гэсэн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эвангелийн чуулган бол библид бичигдсэн зүйлийг л тайлбарлаж, итгэгчдэдээ сургаал байдлаар хүргэдэг байна. Энэ нь төр засгаас гаргасан хууль тогтоомжид хүндэтгэлтэй хандаж, дуулгавартай байхыг зааж, гэр бүл бүрэн бүтэн байх, сайн сайхныг залбирч, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг байна. Харин гаж урсгалынхан маш их сургалт семинараар хүмүүсийн тархийг угааж, бодол санааг нь өөрчилдөг. Ингэхдээ тэд библийг ашигладаг ч өөрсдийнхөө тэргүүнийг тахин шүтүүлэх зорилготой байдаг ажээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна