Зарим иргэдээ бид анхаарлаас гадна орхимооргүй байна.

Moderator
Өчигдөр 17 цаг 37 минут

Бид дээр доргүй энэ айхтар Кроновирус гэдэг аюулаас хамгаалах арга хэмжээг авч, нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй, амны хаалт байнга хэрэглэх гээд ЭМЯ-ны мессеж зааврыг ягштал биелүүлээд байдаг. Гэтэл төр засгийн анхаарал, хайр халамжаас гадуур эдгээр ядарсан иргэд маань иймэрхүү байдалтай л байна. Энэ хүмүүс бидний л адил монгол хүн болохоор эдгээр хүмүүсийг анхаарлаас гадна орхиж болмооргүй санагдах юм даа...