БНСУ-д шинэ коронавирусний голомтод ажиллаж байсан төрийн албан хаагч нас баржээ

Moderator
2020/03/07

БНСУ-д шинэ коронавирусний эсрэг ажиллаж байсан төрийн албан хаагч, 46 настай А ажлын ачааллаас болж нас барсан байна. Тэрээр шинэ коронавирусний халдварын голомт болоод байгаа Гёнбук бүс нутагт ажиллаж байжээ. Тэрээр  гуравдугаар сарын 2-ны өдөр ажлын ачааллаас болж ухаан алдаж унасан аж. 

Хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч дөрөв хоног ухаан оролгүй байсаар өчигдөр хорвоог орхижээ. Тэрээр эхнэр, 11, 8, 3 настай гурван хүүхэдтэй юм байна. 

Шинэ коронавирусний эсрэг ажиллаж байгаад өөд болсон төрийн албан хаагчийн гэр бүлд БНСУ-ын Ерөнхий сайд Чон Сэ Гюн эмгэнэл илэрхийлсэн байна.