Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр өнөө өглөө Нурсультан УБ чиглэлээр 27 зорчигч ирж, нэг иргэнийг тусгаарлажээ. Мөн "Туркиш Эйрлайнс"-ын онгоцоор Италиас дамжсан хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Өчигдөр гэр бүлийн гурван иргэн Итали руу зорчсон мэдээллээ нууцалсан төдийгүй нэг нь ажилдаа шууд очсон болохыг камерын тусламжтай илрүүлжээ.
Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 532 тохиолдлыг ажиглалтад авснаас 469 тохиолдлыг тусгаарлан ажиглалалтад авсан байна. Нийт 255 сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Гэр бүлийн гурван хүн Итали руу зорчсоноо нууж Москвагаар дамжин ирсэн нь иргэн хүний хувьд маш хариуцлагагүй үйлдэл юм” гэлээ.
ОНГОЦНООС БУУСАН ИРГЭН НАЛАЙХ РУУ ЗУГТСАН ЗӨРЧИЛ ГАРСАН
ЦЕГ-ын газрын дарга хурандаа Ж.АМГАЛАН:
-Засгийн газар УОК-ийн шийдвэрээр гуравдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд хорио цээрийн дэглэм сахиулж ажилласан. Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд эрүүл мэндийн байгууллага, улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна. Гэвч зарим иргэд хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүйгээс болж зөрчил гарч байна. Тусгаарлагдсан иргэдээс зөрчил гаргах болжээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд гарах шаардлага тавьсан бол онгоцноос буусан иргэн Налайх руу зугтсан зөрчил гарсан гэх мэт олон зөрчил гарч байна. Үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан Эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Зөрчил гаргасан иргэдэд дэглэмийн хугацаа дууссан хариу нь сөрөг гарсны дараа хатуу хариуцлага тооцох болно. Италиар дамжсан иргэн бага насны хүүхдээ дагуулан явсан байсан. Италиар дамжсан гэдгээ нуун дарагдуулж байгаа нь төрийн алба хаагчдын ажлыг хүндрүүлж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, гуравдугаар сарын 3-ны дөрвөн тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээ хийж байна. Мөн нийт найман хүнийг эмчийн ажиглалтад аваад байна. Энэ талаар тэрбээр “Дүүргүүдийн эмнэлэгт уушгины халдвараар өвчлөн эмчлүүлж байгаа иргэдийн дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна