Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нарын албаны хүмүүс оролцов. Мэдээллийн эхэнд ДЭМБ-аас дэлхий дахинаа өнөөдрийн байдлаар COVID-19 вирусийн эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй байгааг анхаарууллаа.
Гадаад, улс орнуудаас ирж тусгаарлагдсан зарим иргэд дураараа авирлах үйлдэл гаргаж, эмнэлэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа аж. Тухайлбал "Бага баян" амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б "Би эмнэлгийн ажилтан. Бүгдээрээ эндээс гарья" хэмээн бусдыгаа уриалан, буруу зүйлд уриалан дуудсан зөрчил гарчээ. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэн цүнхэндээ согтууруулах ундааны зүйл саванд нуун оруулж бусад иргэдэд дамжуулан нууцаар ууж хэрэглэсэн зөрчил гарсан байна.
Энэ талаар ЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Налайхын нэг иргэн онгоцноос буугаад зугтсан. Итали улсаар дамжин ирсэн Ш, А гэх хоёр иргэн бага насны хүүхэдтэйгээ ирсэн. Эдгээр иргэн явсан газраа тодорхой хэлэхгүй нууж, буруу мэдээллээд байгаа. Зарим иргэн өөр газар тусгаарлагдана гэж эсэргүүцсэн. Энэ мэт иргэд дураараа авирладаг. Бид гарсан зөрчил болгоныг баримтжуулж байгаа. Тиймээс иргэдийн гаргасан зөрчил болгонтой хариуцлага ярина. Үүний ард их зардал, олон хүн ажиллаж байгаа. Нэг ч гэсэн иргэнээ халдвар авахуулахгүйн төлөө зүтгэж байгаа алба хаагчдаа хүндэтгэх хэрэгтэй байна" гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай