Дэлхий даяар улс орнуудыг хамран тархаж, хүрээгээ тэлсээр байгаа COVID-19 коронавирус өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улс оронд тархаж, дэлхийн нийт улс орны гуравны нэг нь энэхүү халдварт өвчинд нэрвэгдээд байна.
Хятадын Хубэй мужийн Ухань хотод анх дэгдсэн COVID-19 анх эх газрын Хятад улсад голомт нь бүртгэгдэж байсан бол өнөөдөр Антарктидаас бусад бүх тивд хүрч, тив бүс бүрт өвчний халдвар эрчтэй тархаж байгаа голомтуудад хуваагдаад байна. Ази тивд голомт нь Хятад улс байсан бол өнөөдөр манай урд хөршид халдварын явц харьцангуй намжиж, эсрэгээр Өмнөд Солонгост идэвхтэй дэгдсэн. Ойрхи Дорнодод Иран улс, Европт Итали гэхчлэн өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Тэгвэл COVID-19 нь хэдийгээр эмчлэгдэж байгаа хэдий ч хэн ч энэ халдвараас сэргийлэгдэж чадахгүй байгааг ДЭМБ анхааруулж байна.
ДЭМБ-ын төв штаб байрлаж байгаа Женев хотоос ирүүлсэн мэдээгээр мэргэжилтнүүд
COVID-19 нь олон хүний ойлгож байгаа шиг томуу болон томуу төст өвчний нэг хэлбэр биш, түүнчлэн дэлхийн ямар ч иргэнд COVID-19 коронавирусээс хамгаалах дархлаа байхгүй гэдгийг санах хэрэгтэй
гэж мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Женевт өдөр бүр хийлгэж байгаа COVID-19-ийн талаарх сүүлийн мэдэгдэлдээ
“Маш олон хүнд улирлын чанартай ханиад томуунаас сэргийлэх дархлаа суусан байдаг, тэгвэл эсрэгээр COVID-19 нь томуу, томуус төст өвчний хэлбэр биш учраас шинэ коронавирусээс хамгаалах дархлаа хүмүүст байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь нэг үгээр COVID-19-ийн халдвараас хэн ч хамгаалагдаагүй гэж ойлгож болно"
гэдгийг онцлон хэлсэн байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай