АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд Байгаль Орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татах хүсэлтээ Прокурорт дахин өгөөд байна.
Тодруулбал, АТГ-аас Д.Оюунхорол гишүүнд холбогдох уг хэргийг өмнө нь прокурорт гаргасан ч өмнө нь нэг удаа хэрэгсэхгүй болгож байсан мэдээлэл байдаг.
Тэрбээр “Гранд Повер” компанийг Нүүрсний хийн халаалтын зуухаар хангаж, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны 05-р сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох хэд хэдэн заалтыг зөрчин, эдийн засгийн тооцоолол судалгаагүйгээр нээлттэй тендер шалгаруулалтын аргаар хийсэн байна.
2015 оны 9-р сарын 4-ны өдөр 500 сая, 9-р сарын 9-ны өдөр 572 сая, 10-р сарын 01-нд 500 сая, 12-р сарын 26-ны өдөр 393 сая төгрөг буюу нийт 1.965.000.000 төгрөгийг Цэвэр агаарын сангийн төрийн сангийн данснаас ногоон гэрлээр шилжүүлсэн байна.
Тэрээр нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй “Гранд Повер” ХХК-тай гэрээг байгуулж, “Гранд байшин” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний хийн үйлдвэрээс ХХЕГ-ын харъяа Хилийн цэргийн 0151 –р ангийн халаалтын зуух хзртэлх 315 мм-ийн диаметртэй 3050 метр хий дамжуулах шугам хоолойн угсралтыг хийхэд зориулан дээрх санхүүжилтыг олгосон байдаг.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна