Тусгаарлагдаж буй нэгэн иргэний сэтгэгдэл

Moderator
2020/03/04

Сайн байцгаана уу. Ѳнѳѳдѳр дэлхий даяар аюулт ѳвчин дэгдэж буй энэ цаг мѳчид миний бие эх орондоо ирснээ зол гэж бодож үнэн зѳв мэдээлэл, шинжилгээгээ ѳгѳн Сэлэнгэ аймагт 14 хоног тусгаарлагдаж буй иргэн байна. Би 2.25 Сөүл Инчёон- Улаанбаатар чиглэл байсан боловч гэнэт 2.24 нд хил хаасан мэдээг дуулсан тээд 25 нд Инчёон- Иркутск чиглэлээр ирсэн ба тэр нислэгээр ирсэн 11 хүний нэг юмаа. Монгол улс халдварт ѳвчний эрсдэлээс улс даяар ѳрнѳж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын тѳлѳѳ аюулт ѳвчний эсрэг ѳргѳсѳн тангарагтаа үнэнчээр түргэн шуурхай ажиллаж буй Сэлэнгэ аймгийн онцгой байдлын алба, Сэлэнгэ аймгийн нэгдсэн Халдвартын эмнэлэгийн бүх эмч сувилагч нартаа талархлаа илэрхийлж байна. Тус эмнэлэгийн эмч Мѳнхцэцэг, сувилагч Урандэлгэр, ариутгагч Энхжаргал, үйлчилэгч Амаржаргалдаа маш их баярлалаа.Та бүхэнд ажлын ѳндѳр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.