Шинчонжи сүмийн тэргүүн И Ман Хитэй холбоотой үүссэн байгаа эрүүгийн хэргүүдийн талаар Yonhap news агентлагийн өнөөдрийн мэдээг орчуулан оруулж байна.
Сөүл хотын захиргаа Шинчонжи сүмийн тэргүүн И Ман Хи болон шинжончи сүмийн 12 салбарын тэргүүн нарын хүмүүсийг "хүн амины гэмт хэрэг, гэмтэл учруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн" хэргээр Сөүл хотын Прокурорын газарт хэрэг нээлгэх хүсэлт өчигдөр гаргасныг өнөөдөр буюу 3 сарын 2-ны өдөр хүлээн авч тус газрын Эрүүгийн хэрэг мөрдөн байцаах 2-р хэлтэст хуваариллаа.
Тус 2-р хэлтэс нь хүнс, эрүүл мэндийн хуулийн зөрчил зэргийг хариуцдаг алба бөгөөд Ерөнхий Прокурор Юн Сок Ёлын тушаалаар корона19-тэй холбоотой хэргийг энэ хэлтэс хариуцахаар болсон юм.
Сөүл хотын Прокурорын газрын Эрүүгийн хэрэг мөрдөн байцаах 2-р хэлтэс нь нь өнгөрсөн 27-ны өдөр "Татан буулгах иргэдийн нэгдэл" гэдэг иргэний байгууллагаас И Ман Хид "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хууль" зөрчсөн үйлдэл болон төрийн албаны үйл ажиллагаанд саад учруулсан хэргээр хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасныг мөн шалгаж байгаа юм байна.
Мөн үүнээс гадна Сувон хотын Прокурорын газрын Эрүүгийн хэрэг мөрдөн байцаах 6-р хэлтэс нь "Шинчонжи сүмийн хохирогчдын холбоо"-оос дээрхтэй адил агуулгатай гомдлыг хүлээн авч мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн байгаа юм байна.
Мөн тус улсын сөрөг хүчин болох "Ирээдүйн нэгдэл нам"- аас (солонгос дуудлага нь Мирэ тунхаб танг) И Ман Хи тэргүүнийг "нэр төрд халдах" хэргээр мөн эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргасныг хүний эрх, нэр төрд халдах асуудлыг хариуцсан Сөүл хотын Прокурорын газрын Эрүүгийн хэрэг мөрдөн байцаах 1-р хэлтэс үүнийг шалгаж байна.
Тус намаас өнгөрсөн сарын 28-ны өдөр И Ман Хи тэргүүн нь "Сэнүри намын нэрийг би өгсөн" гэж худал хэлсэн нь тус намын өмнөх нэр буюу Сэнүри намын нэр хүндэд тэр чигт нь халдсан хэрэг болсон гэж хэлсэн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай