Итали Улсад шинэ коронавирус (covid19)-ийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэн, Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль мужуудад хоёрдугаар сарын 25-ны 13:00 цагийн байдлаар 283 хүн халдвар авч, долоон хүн нас бараад байна.
Монгол иргэд олноор оршин сууж буй Ломбарди, Пиемонте, Эмилия Романя, Венето мужид коронавирусийн халдвар хамгийн их байгаа тул Та бүхэнд орон нутгийн захиргаа, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу шаардлагагүй бол гадуур явах, халдвар гарсан мужуудад зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна.
Хэрэв танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /Итали, Англи, Хятад хэлээр/ 112 болон мужууд дахь дараах тусгай утсаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Үүнд:
1. Пиемонте- 800.333.444
2. Валле Д’Аоста – 800.122.121
3. Ломбарди – 800.894.545
4. Алто Адиже – 800.751.751
5. Венето – 800.462.340
6. Фриули Венеция Жулия – 800.500.300
7. Тоскана – 800.556.060
8. Умбрия – 800.636.363
9. Марке – 800.936.677
10. Эмилия Романя – 800.033.033
11. Кампания – 800.909.699
Халдварт өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, суугаа оронд хөл хорио тогтоон, эрүүл мэндийн онц байдал үүссэн тул Элчин сайдын яамтай холбоотой байж, зөвлөгөө мэдээлэл авна уу.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна