Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажилладаг байсан 30 настай Б өнөөдөр үүрээр автомашиндаа нас барсан байдалтай олдсон гэдэг мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн ажилтан М.Мөнхшүр дөнгөж сая /2020.02.19/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр өглөө үүрээр 04.20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд иргэн автомашиндаа нас барсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Хэргийн газар цагдаагийн албан хаагч нар ажиллахад 30-н настай Б гэгч эмэгтэй нас барсныг тогтоосон, шалгалт үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий хүмүүс аймгийн Засаг даргын өрөөнд нь архи уусан байж болзошгүй тухай мэдээллийг шалгаж байна. Нас барсан шалтгаан нөхцлийг тодруулахаар шүүх эмнэлэг мөн ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үеэр хүмүүсийг бөөгнөрүүлж архидан согтуурсан нь тогтоогдвол цагдаагийн байгууллагаас тухайн эрх бүхий хүмүүт хариуцлага хүлээлгэнэ. Хэргийг шалгаж байна. Гэм буруугийн асуудлыг ярихад арай эрт байна. Шалгалтын ажилд хугацаа орно. Гэрчүүдээс мэдүүлэг авч байна” гэлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай