УВС АЙМАГ: УЛААНГОМ СУМААС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

Moderator
2020/02/18

ОБЕГ-ын дарга Т.Бадрал /2020.02.17/ өчигдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит хурлаар "Шаардлагатай тохиолдолд орон нутаг руу орох, гарах замын хөдөлгөөнийг хязгаарлана. Орон нутгуудын замыг хаах эсэхийг орон нутгийнх нь онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана" гэх мэдээлэл өгсөн. Энэ шийдвэрийн дагуу Увс аймгийн онцгой комисс хуралдаж, 2020.02.21-26-ний өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.