Шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.02.17/ мэдээлэл хийлээ.
2020 оны хоёрдугаар сарын 17-ны 10.00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 71 мянга 269, эдгэрсэн 10 мянга 773, нас баралт 1773 байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар: “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын холбогдох шийдвэрийн дагуу, ажиллаж байна. Халдварын үед нөөцийг бүрдүүлэх, ариутгалын бодисыг нөөцлөх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг үйлчилгээний газрууд болон нийтийн тээвэр, авто замын постуудад тавьсан. Нийтийн тээвэр үйлчилгээ эрхэлдэг газруудад хяналт тавин ажиллаж байна" гэсэн юм.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 71 мянга 269, нас баралт 1773 байна. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтөнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэлзүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна. Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтөний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Найман судлаачийн хийсэн судалгаагаар Covid-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон” гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай