Монгол Улсын аварга Э.Оюунболд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт маск олгоно

Moderator
2020/02/13

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын аварга Э.Оюунболд өнөөдөр нутгийнхаа иргэдэд зориулж, аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт тусламжийн бараа гардуулах аж.

Тодруулбал 1000 ширхэг маск, 200-н ширхэг малгай, 20 ширхэг нѳмрѳгийг өнөөдөр хүлээлгэн ѳгѳх гэнэ.

БНХАУ-ын Ухань хотоос дэгдсэн уг короновирусийн эсрэг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн чадах чинээгээрээ дэм болж, ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ юм.