Олон улсад дэлгэцийг өдөрт хэдэн цаг ашиглах ёстойг насны ангиллаар гаргасныг хүргэж байна.
0-2 нас: Энэ насны хүүхдүүдэд ямар ч дэлгэцийг ашиглуулж болохгүй. Хүүхдээ хоолыг нь идүүлэхийн тулд эсвэл уйлаад ажил хийлгэхгүй байхад нь утсаа өгөөд, зурагт үзүүлээд суулгачихаж болохгүй байх нь. Хэрвээ ингэдэг бол бид хүүхдийн эрүүл мэнд, ялангуяа сэтгэцийг санаатайгаар хохироож байгаа хэрэг юм.
2-5 нас: Энэ насны хүүхдүүдэд дэлгэцийг гучин минутаас хэтрүүлэн хэрэглүүлж болохгүй. Тэр гучин минутад утас, телевиз, компьютер дэлгэцтэй юу л байна тэр бүгдийн хэрэглээ орно. Тэгэхээр хүүхэддээ гучин минут юу хэрэглүүлж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Жижигхэн дэлгэцтэй утас үзүүлэх үү эсвэл арай том дэлгэцтэй зурагтыг холын зайнаас үзүүлээд хүүхдийнхээ хараа бие мах бодийг нь, сэтгэцийг нь ч хамгаалах уу гэдгээ бас сайн мэддэг байх хэрэгтэй. Бусад үед хүүхдүүдээ саатуулах тоглоомын хэрэгцээг маш сайн хангаж өгөх хэрэгтэй. Хүүхдийн тоглоомын хэрэгцээ сайн хангагдахгүй байвал илүү их сонирхлыг нь татсан зүйл рүү татагдаж эхэлдэг.
5-13 нас: Энэ насны хүүхдүүдэд дэлгэцийг өдөрт нэг цагаас хэтрүүлж болохгүй. Хүүхэд нэг цагт богино хэмжээний кино үзнэ эсвэл мэдээ мэдээллээ авна.
13-18 нас: Энэ насны хүүхдүүдэд дэлгэцийг хоёр цагаас илүү битгий хэрэглүүлээрэй.
Насанд хүрэгчид: Гурван цагаас хэтрүүлж болохгүй.
Тэгэхээр бид өөрсдийнхөө насандаа тохируулаад өөрийн болон гэр бүлийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд энэ цагийг хэтрүүлэхгүй байвал дэлгэцээс хараат байдал үүсэхгүй. Үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл дэлгэцэд донтох эмгэг үүснэ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай