Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 100 эхийг хэлмэгдүүлэн амь насыг нь хөнөөсөнтэй холбогдуулан 1979 оны 6 сарын 30-ны өдөр хүндэтгэл үзүүлж одоогийн Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суманд “Зуун умай”–н хөшөөг босгосон түүхтэй.
Уг үйл явдалтай холбоотой хэд хэдэн түүх байх бөгөөд нэгэн түүхийн талаар энд товч өгүүлье.
1920 оны 10 сарын 1-нд “Азийн морин дивиз” хэмээх 800-аад цэргийг авч Монголын хязгаарт нэвтэрсэн Барон Унгерн Монголчуудаар хүчээ зузаатган 1921 оны 2 сарын 3-нд Хүрээнээс хятадын гамин цэргүүдийг үлдэн хөөсөн байдаг. Хүрээнээс зугтсан гамин цэргүүдын нэг хэсэг нь ургаш хил нэвтрэхээр зугатаахдаа зам дагуух ард иргэдийг түйвээн алж хядсаар явсан байна. Тэр үед Цахарын түрэмгий баатар Баяр гүний цэргүүд хүрээнээс зугатсан гамин цэргүүдийн араас нэхэн хөөсөөр хил давахаас нь өмнө яг энэ газар гүйцэж очин байлдаж даржээ.
Тэгэхдээ гамингуудын зам зуураасаа олзлон авч явсан 100 гаруй Монгол охид бүсгүйчүүдийн хэвлийд хятадын гамин цэргүүдийн үр тогтсон байж магадгүй хэмээн сэрдэж бүгдийг тэнд нь устгахыг Баяр гүн цэргүүддээ тушаасан гэлцдэг. Тэр цагаас хойш нутгийнхан энэ газрыг 100 эхийн умай хэмээн нэрлэх болсон нь цаг хугацааны тоосонд дарагдан бүдгэрсээр өнөө бидний үед Зуумай болон өөрчлөгдсөн аж
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой