Энэ сарын 5-нд Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баян бага" амралтын газрын ойролцоо буюу Сэлбэ голын орчмоос төрөөд удаагүй нярайн цогцос олдсон байна.
Одоогийн байдлаар нярайн хүйс, үхлийн шалтгаан нь тодорхойгүй байна.
Мөн нярайг нимгэн даавуунд ороож, хажууд нь чихэр зэргийг үлдээсэн байжээ. Үүнээс нь харахад шашны зан үйлтэй холбоотой хөдөөлүүлсэн байж болзошгүй гэж үзэж болохоор байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд энэ мэт шашны зан үйлийн шинжтэй, ил задгай орхигдсон нярайн цогцос жилд 1-2 удаа илэрдэг гэдгийг албаныхан хэлж байлаа.
Одоогийн байдлаар тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай