Өмгөговь аймгийн Гашуунсухайт боомтоос120 км зайтай байрладаг Хятадын Халиут боомтод коронавирусээр өвчилсөн хоёр тохиолдол батлагдаад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Монголын нүүрс, зэсийн экспортын гол замтай ойрхон шинэ төрлийн вирусийн халдвар гарсан учраас Өмнөговь аймгийн Онцгой комисс бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Коронавирусийн тархалт өндөр байгаа учраас түүхийн эдийн экспортын тээвэрлэлтэд хязгаарлах тавих асуудлыг өнөөдөр Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцлээ. Ингээд Хятад улстай хиллэдэг дөрвөн боомтоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрс экспортлохгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа. Гол экспортын урсгал Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор хийгддэг бөгөөд өдөрт 60-70 тээврийн хэрэгсэл хилээр гарч байгаа юм байна. Сүүлийн нэг сар нүүрсний экспорт дөрөв дахин буурч, төсвийн орлого төлөвлөснөөс 157 тэрбум төгрөгөөр тасалджээ. Тэгэхээр нүүрс гаргахгүй хоёр сарын хугацаанд төсвийн орлого 300 орчим тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл учирч байгаа юм.
Улсын онцгой комиссын энэхүү шийдвэр нь зөвхөн нүүрсэнд хамаарах бөгөөд зэс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүний экспорт хэвийн үргэлжлэх юм байна.
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой