​Оскарын шилдэг кино шагнал хүртсэн анхны ази кино ‘Parasite’ боллоо

Moderator
2020/02/10

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох 92 дахь удаагийн “Academy Awards 2020” наадам Лос Анжелес хотын “Dolby Theatre”-д болж өндөрлөлөө.

Энэ удаагийн наадмын онцлох бүтээл нь Өмнөд Солонгосын найруулагч Бонг Жон Хогийн "Паразит" кино байлаа. Тус бүтээл нь энэ жил Оскарын наадмаас “Олон улсын шилдэг кино бүтээл”, “Шилдэг эх дэлгэцийн бүтээл” болон “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино бүтээл” гэсэн дөрвөн шагналд ялалт байгууллаа. Энэ нь Холливуудын кино урлагийн салбарт Азийн бүтээл ийм өндөр амжилт үзүүлсэн анхны тохиолдол юм.

Ингээд 92 дахь удаагийн “Academy Awards” буюу Оскарын наадмаас шагнал хүртсэн онцлох бүтээлүүдийг танилцуулж байна.

Шилдэг киноны дуу – Хөгжмийн зохиолч Элтон Жоны “(I’m Gonna) Love Me Again” дуу Их Британийн алдарт дуучин Сер Элтон Жоны амьдралаас намтарчилсан “Rocketman” киногоор