Долоон улсаас 1.5 сая ширхэг амны хаалт илгээжээ

Moderator
2020/02/06

Монгол улс өнгөрсөн нэгдүгээр сард 68 мянган амны хаалт импортолсон бол өмнөх оны мөн үед 509 мянган амны хаалт импортолжээ.

Өнөөдрийн байдлаар (2020.2.06) Турк, БНСУ зэрэг долоон улсаас 16 аж ахуйн нэгж, 10 гаруй хувь хүний импортолсон 1.5 сая ширхэг амны хаалтыг хүлээн аваад байна.

Гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирүүлсэн амны хаалт, хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.