“Bloomberg”-ийн 2019 оны “Healthiest Country Index”-д Монгол Улсын эрүүл мэндийн систем 100-аас 35.4 оноо авч, 169 улс орноос 112-т бичигдсэн байна.
Ингэснээр хоёр жилийн өмнөхөөсөө долоон байр ухраад байгаа юм. Үнэлгээг гаргахдаа хүн амын наслалтаас авахуулаад болзошгүй эрсдэл буюу тамхины хэрэглээ, хэт таргалалт зэргийг оруулан тооцдог. Мөн хүрээлэн буй орчны эрүүл ахуй, цэвэр усны хүртээмж зэрэг нь орчноос шалтгаалах хүчин зүйлд багтдаг байна. 2020 оны төсвийн зарлага 13.8 их наяд төгрөг байна. Үүний 6.8 хувийг буюу 943.2 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. Энэ нь өмнөх оноос хоёр нэгж хувиар буурсан үзүүлэлт. Харин “Healthiest Country Index”-ийг тэргүүлж буй Испани улс 2020 оны төсвийн зарлагын 14.4 хувийг эрүүл мэндийн салбарт зориулахаар тооцсон байгаа юм. 2020 оны эрүүл мэндийн салбарт нэмэгдсэн зарлагын өөрчлөлтүүдийг задлаад харвал цалин тэтгэвэр тэтгэмж, шинээр ашиглалтад оруулах эмнэлгүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, зайлшгүй зардлууд тус тус багтаж байна. Мөн вакцинжуулалтад 12 тэрбум төгрөг тооцсон нь 2019 оноос 33 хувиар өссөн дүн болсон байна.
ҮСХ-ны хамгийн сүүлийн тоо баримтаас харахад монгол хүний дундаж наслалт 1990-ээд оноос хойш найм гаруй жилээр уртсаж 70.1 болсон бол , эрүүл төрсөн хүүхдийн тоо ч мөн сүүлийн жилүүдэд өссөн байна. Өвчний улмаас нас баралтын тэргүүлэх хоёр шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар нэрлэгдэж байна. Харин өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь томуу, томуу төст өвчлөл байгааг статистикаас харж болохоор байгаа юм. ДЭМБ-ын мэдээллээс үзвэл 10 мянган хүнд эмнэлгийн 139 ор ногддог. Монгол Улсад 2018 оны байдлаар 10 мянган хүнд 75.7 ор ногдож байгааг харж болохоор байна.
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой