Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох хурал дөнгөж сая эхэллээ. Хуралдаанд илтэгч шүүгчээр Ч.Хосбаяр оролцож байгаа бол шүүгдэгч нар өөрийн биеэр оролцсонгүй тэдний өмгөөлөгчид оролцож байна.
Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг өнөөдөр /2020.02.05/ шүүнэ.
Хэргийг сануулбал, МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд авлига авсан нь тогтоогдож байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Иймээс прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд 908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан билээ.
Шүүхийн Шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой