ЭМЯ: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эхний 500 оношлуур ирэх долоо хоногийн эхээр ирнэ

Moderator
2020/02/05

Сүүлийн мэдээгээр шинэ коронавирусийн халдвар авагсдын тоо 24 мянга 120, нас барагсад 492-д хүрсэн байна. Испани, Бельгид анх удаа коронавирусийн халдвартай хүн бүртгэгдэж, Канад, Японд халдвартай авсан хүний тоо нэмэгдлээ. 

Халдвар авсан болоод нас барсан хүний тоо нэмэгдсээр байгаа ч одоогоор 883 хүнийг эдгээгээд буй нь нас барсан хүнийхээ тооноос давсан үзүүлэлт юм.

Коронавирусаар халдварласан тохиолдол дэлхийн 28 оронд бүртгэгдээд байна.