" Хувцасны шинэ нь, хүний хуучин нь дээр" Монгол ардын зүйр үгээс...
ОУХНЦ-ын дэд захирал Б.Отгонбат багшийг ажлаас нь чөлөөлжээ. Үүнтэй холбогдуулан үзэл бодлоо илэрхийлэхээс аргагүй нь. Найрамдал Хүүхдийн гүрэнт улс гаднаас нь харахад жаргалын орон. Дотор нь ажиллаж байгаа хүмүүстээ ч ээлээ өгдөг газар. Гэхдээ хүмүүсийн төсөөлж боддог шиг захирал нь жаргадаг газар биш ээ. Мянга мянган хүүхдийн инээд хөөрийн цаана их юм болдгийг энэ тогоонд чанагдаж үзсэн хүмүүс л мэднэ. Адгийн наад зах нь хоолны калори хэмжиж тодорхойлохоос эхлээд л өвдөж хавдсанд туслах, хайр халамж үзүүлэх, үргэлж шинийг эрж хайх хэрэгжүүлэх, хэлтэй амтай эцэг эхийн хэрүүл шуугиан зохицуулахаас аваад улс эх орны нүүр тахлах томоохон ажлыг хийдэг юм шүү дээ. Чадвартай бөгөөд сэтгэлтэй хүн л удаан бөгөөд үр дүнтэй ажилладаг ёстой шандас шаардсан ажил даа. Өмнө нь олон жил дарга хийсэн хүн байлаа ч учраа олох гэж их юм болдог газар юм шүү дээ. Хөлдчихсөн орхигдчихсон байхад нь хил дамнан наймаа хийж олсон мөнгөөрөө Найрамдалыг АМЬ ОРУУЛСАН дэндүү гавьяатай МУГБ Т.ТҮВШИН багшийг бас л улс төрийн шахаасаар чөлөөлсөн. Одоо "Найрамдалын нууц жор" гэж хэлж болох бүхнийг өвлөж авч үлдсэн, олон жил БЭЛТГЭГДСЭН хүн болох Б.ОТГОНБАТ багшийг чоно борооноор гэгчээр сиймхий гармагц ажлаас нь халж байгааг эсэргүүцэж байна! Хаана байна нөгөө залгамж чанар? Чаддаг хүнээр нь чаддаг ажлыг нь хийлгэ! Та нарыг ширээний ард хэлэлцэж суух зуур энэ хүн тэнд түүх бүтээж байдаг юм. ЗАЛУУ ХҮНД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЭД, ДЭВШҮҮЛЭЭД ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛГОХ БАЙТАЛ ЭСЭРГЭЭРЭЭ... ИЛҮҮ ДУТУУ ХОШУУ ЭЛДЭВ СОНИРХЛОО ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ХОЛ БАЙЛГА!
#Найрамдал #ЗалгамжЧанар
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой