Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа урд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаагаа зарлаж, “2020 оны хоёрдугаар сарын 02-нд шинэ коронавирусын голомт руу явна” гэсэн байна.
Мөн “2019-nCoV вирусын голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах залуу, эрүүл чийрэг эмч байвал яаралтай холбоо барина уу. Баг болоод хамтдаа явцгаая. Зөвхөн вирусын тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд тухайн вирусын голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулъя гэж уриалсан билээ.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр Засгийн газрын хуралдаанаас танилцуулсан улсын хилийг хаах асуудлыг ярилцах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалд бухимдаж байгаагаа нуусангүй.
Тэрбээр "Саяхан тэр Ж.Амарсанаа гэж нөхөр урд хөрш рүү эмчээр явна гэж солиорч байна лээ. Битгий шоудаад бай. Дэлхий нийтээрээ хүнд байдалд орж, салбарын эмч мэргэжилтнүүд нойр хоолгүй ажиллаж байхад зэрэгцээд элдэв юм цуурч хүмүүсийн бодол санааг үймүүлээд байх юм. Хол очиж улс төрөө хий гэж хэлмээр байна" хэмээн чуулганы танхимд хэлсэн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай