“Ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цолоо хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, манай “King Tug” Нямбаярын Төгсцогттой хийх гэж буйг манай спорт сонирхогчид тэсэн ядан хүлээж буй билээ. АНУ-ын үндэсний SHOWTIME суваг уг тулааныг шууд дамжуулан үзүүлэх бөгөөд энэ оройн гол үйл явдал мэдээж Г.Рассель-Н.Төгсцогтын тулаан. Эдүгээ 31 настай, мэргэжлийн рингэнд 31 тулаан хийхдээ ганцхан удаа ялагдсан, 2015 оноос хойш WBC-ийн дэлхийн аварга цолоо дөрвөн удаа хамгаалаад байгаа Гэри Рассель, мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан 27 настай манай Төгсөө нарын тулаан боксын ертөнцийн анхаарлыг маш их татаж байна. АНУ-д ажиллаж, амьдардаг монголчууд ч Аллентаунд олноороо очиж Төгсцогтыгоо уухайлан дэмжихээр зорьж байгаа аж. Энэ үдэш бокс сонирхогчид бас нэг сонирхолтой тулааныг ч үзэх юм.
WBA холбооны 55,4 жингийн дэлхийн аваргын төлөө Кубын Гильермо Ригондо-Венесуэлийн Либорио Солис нар мөн тулалдана. Сонирхогчдын боксын Олимпийн болон дэлхийн хошой аварга болж, мэргэжлийн боксын WBA, WBO холбооны дэлхийн аварга болж байсан Кубын Г.Ригондог манай бокс сонирхогчид сайн мэдэх байх. Тэгвэл Л.Солис ч мөн WBA, IBF холбооны дэлхийн аварга болж байсан хүн. “Морьтны хишиг явганд” гэгчээр Төгсцогтын тулааныг үзэхээр тасалбар авсан хөгжөөн дэмжигчид маань мэргэжлийн боксын дөрвөн ч дэлхийн аваргын халз тулаануудыг үзэх нь ээ” гэж “Таван цагариг”-ын Ц.Энхтүвшин АНУ-аас мэдээллээ.
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой