Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшчээ. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна.
Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран тодруулж, ивээн тэтгэдэг аж.
Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучин дотор манай дуучин багтсан нь олны анхаарал татаж байна. Дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй баритон Э.Амартүвшиндээ сонгодог урлаг сонирхогчдын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой